''Батхүлэг''авто сургууль




Манай сургууль анх 1998 онд үүсгэн байгуулагдсан одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хотын томоохон авто сургуулиудын нэг юм. В,ВС,С,Д,Е,А,М, ангиллаар, дүрэм жолооны үндсэн курс, 7,14, 21 хоногийн давтан сургалтанд  элсэлт авч сургадаг бөгөөд Олон Улсын Жолооны үнэмлэхийг АНУ-ын авто машины нэгдсэн холбоотой /International Automobile Alliance/ хамтран гаргаж байна.

~Бидний эрхэм зорилго~

Батхүлэгийн эзэд замдаа жаргалтай

~Бидний үнэт зүйлс~

  • Чин сэтгэлтэй,хариуцлагатай,чадварлаг,найрсаг багш ажилчид
  • Орчин үеийн сургалтын тохилог орчин,дэвшилтэт технологи
  • Сэтгэл ханамжтай,чадварлаг жолооч

~Бидний алсын хараа~

  • 2017онд -Салбартаа тэргүүлэгч
  • Дромын хучилт хийх
  • Шалгалтын төв барих
  • MNS:ISO 9001:2015 авах

Бидний давуу тал:

  • Өөрийн хичээлийн байруудтай. Энэ нь тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэс болдог. Улаанбаатар хотын таван дүүрэгт өөрийн 7 байр байдаг. Мөн 2 байрыг түрээсээр ашиглаж нийт 9 салбар сургуулиудтай.
  • Өөрийн авто дромтой ба 1,6 га газарт сургалтаа зохион байгуулж байна. Энэ нь Сонгино Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 20 дугаар хороонд  байрладаг. Баянзүрх дүүргийн  зүүн хэсэгт 4 салбар сургуулийн авто дромын талбайг өөр сургуультай гэрээ хийж түрээслэдэг.  Ингэснээр сургалтын авто дромын талбайг сургалтандаа ойртуулж хялбар болгосон байна.
  • Бүгд хичээлийн анги танхимууд компьютержсэн, LCD TV-тэй, плакат, үзүүлэн, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагаар сайн хангагдсан.
  • Багш нарын 80 хувь нь  наймаас дээш жил багшилсан, мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэшсэн багшийн үнэмлэхтэй,дадлага туршлагатай багш нар ажилладаг, чадварын түвшин судалгаагаар өндөр байна.
  • Салбар бүрдээ авто паркийн шинэчлэлийг ээлж дараалан хийж, сургалтын автомашинуудаа шинэчлэн сайжруулдаг.
  • Ямар нэгэн асуудал үүсч сургалтын автомашинд эвдрэл гэмтэл гарч зайлшгүй зогсолт хийхэд нөөцийн автомашин байдаг учраас сургалт доголдолгүй явагддаг.
  • Төгсөгч суралцагч бүрээс сургуулийн болон багш нарын талаар нэргүй судалгааг сар тутамд авч заншсан.
  • Сургалтын хөтөлбөрийн боловсруулалтыг европын холбооны сургалтын хөтөлбөр стандартад тулгуурлан шинэчилж байгаа, сургалтын агуулгын тодорхой хэсгийг электрон хэлбэрт шилжүүлэх оролдлого хийж, ирээдүйн үр дүнг тооцоолсон.
  • Хичээлүүдийг картаар боловсруулж, онол, дадлагын харьцааг зөв барьсан.
  • Сургалтын үр дүнг урьдчилан харьцангуй тодорхой томъёолсон.
  • Сургалтын хөтөлбөрийг орчин үеийн дэвшилтэт технологийн  хувилбар болсон модуль сургалтын технологиор боловсруулах эхлэлийг тавьж чадсан.
  • Багш нарыг сургалтын хэрэглэгдэхүүн, материалуудыг боловсруулахад  шаардлагатай техник тоног төхөөрөмж, хэрэгслээр боломжийн түвшинд хангасан.
  • 2013 оны эхний хагас жилд авто машин жолоодох бодит нөхцөл байдлыг сургалтын танхимд нь бүрдүүлж,өнөөгийн олон улсын сургалтын стандартад нийцсэн авто тренажёрыг ашиглаж эхлээд байна.Замын түгжрэл ихэссэн өнөөгийн нөхцөл байдалд сургалтын танхим дотроо жолоодлогын дадлага хийх нь цаг зав,зардал хэмнэсэн үр дүнтэй сургалт болж байгаа юм.
  • Дэлхийн 198 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын жолооны үнэмлэх гаргадаг
  • Төгсөгчид болон сургууль хоёрын эргэх холбоог сайжруулах үүднээс жолооны үнэмлэхтэй жолооч нарт /Дадлагажих жолоо/сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж сургалтандаа хэрэгжүүлж байна.
  • Суралцаж төгссөн нийт төгсөгчдийн 80 орчим хувь нь төгсөж гарсаны дараа,жолооны баруун хүрдтэй авто машин жолоодож байна.Гэтэл жолооны сургалтын хөтөлбөрт зөвхөн зүүн хүрдтэй авто машинаар дадлагын хичээлийг явуулж байгаа нь учир дутагдалтай тул Батхүлэг авто сургууль нь бүх төгсөгчиддөө баруун хүрдтэй авто машинаар дадлага хийх цагийг сургалтын хөтөлбөртөө оруулан,сүүлийн хоёр хичээлийг баруун хүрдтэй авто машинаар дадлага хийлгэж төгсгөж байгаа нь суралцагчдын хэрэгцээтэй уялдсан, сэтгэл ханамжид нийцсэн тал ажиглагдаж байгаа

Биднийг шагнасан шагнал урамшуулал

  • 2002 оны “Итгэмжлэгдсэн авто сургууль”
  • 2004оны ”Шилдгийн шилдэг авто сургууль”
  • 2008 оны “Итгэмжлэгдсэн авто сургууль”
  • 2010оны ”Үндэсний шилдэг аж ахуй нэгж”
  • 2010оны “МЗХ-ны”Тэргүүний байгууллага”
  • 2011оны ”Шилдгийн шилдэг авто сургууль”
  • 2011оны “МҮЭХ-ны”Хүндэт өргөмжлөл”
  • 2012оны “Монголын”Топ авто сургууль”
  • 2013оны “ЗЦГ-ын хүндэт өргөмжлөл”
  • 2014оны “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”
  • 2015оны “Шилдэг татвар төлөгч Аж Ахуйн Нэгж”

Утас: 98970090, 99235330

Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 13-р хороо 82-байрны 4-тоот, Кино үйлдвэрийн замын урд талд төв зам дагуу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


98970090, 99235330
Улаанбаатар хот, БЗД, 13-р хороо 82-байрны 4-тоот, Кино үйлдвэрийн замын урд талд төв зам дагуу.

Байршил


Ангиллууд Авто машин Тулгуур эд анги Авто угаалга Авто засвар Сэлбэг худалдаа Авто гоёл чимэглэл, шалавч Обуд дугуйн худалдаа Кузов засвар Дугуй засвар Авто шил Авто үнэлгээ Авто сургууль Радиатор засвар Барилга Барилгын засвар, угсралтын үйлчилгээ Хаалга Цонхны үйлдвэр, угсралт, худалдаа Блок, тоосго Кольцоо, бетон зуурмаг Тавилга, бэлдэц Сантехник, угсралт Барилгын материалын бөөний худалдаа Төмөр хийц Банк, аудит даатгал үнэлгээ Банк бус санхүүгийн байгууллага Даатгал Тээвэр Нийтийн тээвэр Эмнэлэг Шүдний эмнэлэг Уламжлалт эмнэлэг Төрийн өмчийн эмнэлэгүүд Сувилал Эмийн сан Арьс, харшлын эмнэлэг Аарцаг нурууны бариа засал Чих хамар хоолой Эмэгтэйчүүдийн эмнэлэг Вэб, программ хангамж Хүнсний худалдаа Цай Үйлчилгээ Фитнес, бодвилдинг Хаяг реклам, хэвлэх үйлчилгээ Үсчин гоо сайхан Жаазны худалдаа, үйлдвэр Хими цэвэрлэгээ Амралт чөлөөт цаг Хөдөө аж ахуй Хувцас худалдаа Өмд Комисс Боловсрол Их, дээд сургууль Цэцэрлэг Гадаад хэлний сургалтын төв Арьсан эдлэл Ноос ноолууран бүтээгдэхүүн Гутлын үйлдвэр худалдаа Тамга тэмдэгний үйлдвэрлэл худалдаа Ресторан зоогийн газар Зочид буудал Караоке паб баар Алжаал тайлах төв Оёдол хувцас захиалга, засвар Ахуйн хэрэглээний үйлдвэр, худалдаа Ахуйн шавьж,мэрэгч устгах,ариутгалын төв Гутал засвар Амралтын газар